ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ
ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ
Энэ хууль 6 бүлэг, 26 зүйлтэй батлагдсан ба Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг сумны эргэлтэнд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршино. Хуулинд зааснаар галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах албаны, байлдааны гэж ангилна. Эдгээр зориулалтын иргэний ба харуул хамгаалалтын асуудлыг Галт зэвсгийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хууль сахиулах албаны ба байлдааны зориулалтаар галт зэвсэг, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулахаар заасан. · Иргэний зориулалтаар гэдэгт ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор МУ-ын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг, · Харуул хамгаалалтын зориулалтаар гэдэгт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг тус тус ойлгоно. Иргэн, хуулийн этгээд галт зэвсгийг тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хууль, журмын дагуу бүртгүүлэн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ. Галт зэвсгийг дараах этгээд өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй. Үүнд: – Гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгүүлсэн этгээд; – Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогтой иргэн; – Гадаадын иргэн, харьяалалгүй хүн. Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэсгэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох ба худалдах хуулийн этгээд 6 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв ажиллуулах эрхийг улсын хэмжээнд 3-аас илүүгүй хуулийн этгээдэд олгохоор хуулинд заасан. Иргэн, хуулийн этгээд худалдах галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх маршрут, хугацааг цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв галт зэвсэг худалдан авахаар бол галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргана. Цагдаагийн байгууллага хүсэлтийг хүлээн аван шалгасны үндсэн дээр галт зэвсэг худалдах зөвшөөрлийг олгоно. Иргэн галт зэвсгийг өөрөө өмчлөх зорилгоор хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй бөгөөд галт зэвсгийг оруулж ирснээс хойш 3 жилийн хугацаанд бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно.
2015-12-22

15

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26