АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад Монголын бизнесийн боломж ба сорилтын талаар тэнцвэртэй үнэлгээ өгч, мөн Монголын төрийн байгууллагуудад дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш орчин бүрдүүлэхэд баримжаа болох мэдээлэл танилцууллаа. Мэдэгдэлд Монгол Улс хөгжиж буй зах зээл, байгалийн баялагтаа тулгуурлан өндөр өгөөжийн боломжтой ч гадаад эдийн засаг, санхүүгийн нөлөөнд эмзэг байдал, маргаан шийдвэрлэх тогтолцооны үр нөлөө сул, дүрэм журам боловсруулах үеийн талуудын оролцоо хязгаарлагдмал, хөрөнгө албадан хураах эрсдэл зэрэг шалтгаанаар болгоомжтой хандахыг онцолжээ. АНУ нь ил тод, таамаглах боломжтой эрх зүйн орчны үнэ цэнийг Монгол Улс ойлгож, хүлээн зөвшөөрч байгааг сайшаан, эдийн засгийг төрөлжүүлж, хувийн хэвшлийг үр өгөөжтэй хөгжүүлэхүйц хууль, журмыг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган Америкийн худалдааны танхимтай уулзахдаа “эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшил түүчээлэх ёстой” хэмээн тэмдэглэж, үүнд хариуцлагатай, чанартай дотоод ба гадаадын хөрөнгө оруулалтыг татахуйц хууль, журам, хөрөнгө оруулалтын орчин шаардлагатайг дурдлаа.
2025-10-02

31

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01