Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг баталсан байна. Тус журмаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Урамшууллын зорилго нь сэрүүний улиралд түүхий сүүний нийлүүлэлт, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой байлгах, малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн сүү нийлүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, тэдний орлогыг өсгөхөд оршино.
Энэ журамд заасан шаардлагыг хангасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олгох мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-ээс дараа оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд сүү боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлсэн сүүний 1 литр тутамд 1000 (нэг мянга) төгрөгөөр тооцож, сар бүр олгоно.
Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ үйлдвэр, цехэд сүү нийлүүлсэн тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем (https://tus.mofa.gov.mn)-д илгээнэ. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олговол зохих урамшууллыг сүү бэлтгэн нийлүүлсэн тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сангийн болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тус тус үндэслэн тооцно.
Сүү нийлүүлэх малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан байхаар тус журамд заасан байна. Үүнд:
Харин Үйлдвэр, цех нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17894493447782&showType=1
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар