ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ээлжийн амралт, түүний хугацаа, амралтын мөнгө бодох аргачлалын талаар
Ээлжийн амралт, түүний хугацаа, амралтын мөнгө бодох аргачлалын талаар
Ажилтан жил бүр ээлжийн амралтаа биеэр эдлэх ёстой. Хэрэв ажилтан ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бол ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Гэхдээ энэхүү мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр олгож болно. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа бол ажлын 15 өдөр байна. Ажилтан хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан жилээс хамаараад үндсэн амралт дээр нь дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ: 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 3 өдөр 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5 өдөр 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7 өдөр 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9 өдөр 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 11 өдөр 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 14 өдөр Ажилтан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилээс хамаараад үндсэн амралт дээр нь дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ: 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5 өдөр 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7 өдөр 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9 өдөр 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 12 өдөр 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 15 өдөр 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 18 өдөр Жишээ нь: Хэрэв ажилтан ажилд ороод 6 сар болж байгаа бол ажилтны ээлжийн амралтын олговор бодогдох дүн 6 сарын олговол зохих цалингийн нийлбэр байх бөгөөд ажилтны ажилласан хоног нь сүүлийн 6 сарын стандарт хоногийн нийлбэр байна. Амралт эдлэх хоног нь жилдээ ажлын 15 хоног байна. НЭГ ХОНОГТ НОГДОХ АМРАЛТЫН МӨНГӨ=Сүүлийн 6 сарын нийт олговол зохих цалин /сүүлийн 6 сарын нийт ажилбал зохих хоног/ ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН МӨНГӨ=Нэг хоногт ноогдох амралтын мөнгө …. x (15 хоног + Ажилласан жилийн нэмэгдэл хоног) тус тус бодож ажилтан таны ээлжийн амралтын хугацаа болон амралтын олговрыг боддог байна.
2016-05-12
348
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26