Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцүүлэг болжээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцүүлэг болжээ
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Тус хэлэлцүүлгийг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэхдээ “Нийгмийн харилцаа өөрчлөгдснөөр эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан байнга гарч байна. Өдөр тутам нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаа болохоор шинэ харилцаа үүссээр байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрчихлээ гэж ярьдаг. Үүнийхээ шалтаг, шалтгааныг байгалийн баялгийн үнэ ханштай холбож тайлбарладаг. Гэтэл төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой асуудал нэлээдгүй бий. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэр дундаа бизнесийн орчинтой холбоотой хуулийг боловсронгуй болгохоос гадна тогтвортой мөрдөх шаардлагатай байна.Энэ зорилтоо Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд суулгаж өгсөн байгаа” гэжээ. Хэлэлцүүлгээр “Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны чиг үүргийг тодорхой болгох нь”,“Анхан шатны шүүхэд мэтгэлцэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал”, “Иргэний процессын шуурхай, тодорхой байдлыг хангах асуудлууд”,”Иргэний зарим хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл”, “Хариуцагчийн эрэн сурвалжлах шийдвэрийг гүйцэтгэхэд гардаг бэрхшээл” зэрэг сэдэвт илтгэлүүдийг тавигдсан байна.
2016-12-23

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26