“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ
Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын хэсэг гишүүд санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслөөр өмнө нь мөрдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалтыг тэр хэвээр нь авч тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ. Сонгуулийн сурталчилгааны тухайд өмнө нь 17 өдөр байсныг энэ төслөөр 22 өдөр болгон нэмэгдүүлж, нэр дэвшигч нь бүртгүүлсэн өдрөөсөө сурталчилгааны ажлаа эхлүүлэх боломжийг нээж өгсөн гэх мэтчилэн цаашлаад нэлээд зүйлийг тодотгон тусгажээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 43 нь буюу 86.0 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулга өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
2017-01-12

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26