ХУУЛЬ ТАЙЛБАРЛАН ХЭРЭГЛЭХ, ОНОЛ, АРГА ЗҮЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГЫГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
ХУУЛЬ ТАЙЛБАРЛАН ХЭРЭГЛЭХ, ОНОЛ, АРГА ЗҮЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГЫГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Захиалагч: Шүүхийн ерөнхий зөвлөл Хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 22. Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сургалтын хөтөлбөр, гарын авлага нь дараах 4 бие даасан сэдвийн дагуу байна. Үүнд: № Сэдвийн нэр Сэдвийн тоо Сэдвийн багтаамж (Академик цаг) 1 Хууль тайлбарлан хэрэглэх ерөнхий онол, арга зүй 4 8 цаг 2 Эрүүгийн хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол, арга зүй 8 16 цаг 3 Иргэний хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол, арга зүй 8 16 цаг 4 Захиргааны хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол арга зүй 8 16 цаг Нийт: 28 56 Зөвлөх үйлчилгээний багт тавих шаардлага: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй баг тухайн сонгосон сэдвийн салбар эрх зүйгээр дагнан мэргэшсэн (эрүү, иргэн, захиргаа) дараах шаардлагыг хангасан байна. §Хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх; § Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, судлаач, хуульч, эрх зүйч; § Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвартай байх. Бүрдүүлэх материал: §Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл; §Техникийн санал (ажлын төлөвлөгөө, сэдвийн задаргаа, товч агуулга, эх сурвалж); §Ажлын туршлагыг харуулах товч тодорхойлолт (багийн гишүүн бүрийн); §Бүтээлийн жагсаалт. Төсөвт өртөг: Нийт 15,000,000 төгрөг Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн баг өргөдөл болон бусад материалыг битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү. Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг-с /цахим хаяг: bayartsetseg@judcouncil.mn , утас: 51-267697, 99038566/ лавлана уу. Ажлын даалгаврыг ЭНД дарж татаж авна уу.
2017-02-20

18

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26