ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Хууль зүйн, дотоод хэргийн сайд, эрүүл мэндий сайд, сангийн сайдын 2017.05.03-ны өдрийн А/115, А176/ 142 дугаар хамтарсан тушаалаар Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг шинэчлэн баталаж мөн Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ, Эзэнгүй цогцос оршуулах зардлын жишиг хэмжээг тус тус баталжээ. Шүүх эмнэлийг төлбөрт үйлчилгээний журамд зааснаар дараах үйлчилгээнээс төлбөр авна. Үүнд: Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ; Лабораторийн шинжилгээ; Цогцост хийх шинжилгээ. Мөн дээрх журамд зааснаар үйлчилгээний төлбөрийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан Монгол улсын болон гадаад улсын иргэн төлөх бөгөөд ар гэрийнхний хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гарч шарилыг дахин шинжилсэн тохиолдолд төлбөрийг талийгаачийн ар гэр хариуцан төлнө. Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шарилыг дахин шинжлүүлсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцна. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болохоор заасан байна.
2017-07-28

20

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01