“ХУУЛЬ ЗҮЙН ЦАХИМ ТОЛЬ БИЧИГ” буюу “LAWDICTIONARУ.MN” хэрэглээнд нэвтэрлээ
“ХУУЛЬ ЗҮЙН ЦАХИМ ТОЛЬ БИЧИГ” буюу “LAWDICTIONARУ.MN” хэрэглээнд нэвтэрлээ
Дэлхийн нийтийн чиг хандлага, техник технологийн эрин үетэй эн зэрэгцэн Монгол Улсын хууль тогтоомж болон хууль зүйн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний бүтээлүүд цахим орчинд байр сууриа эзлэн, байнгын хэрэглээ болжээ. Тухайлбал, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn), хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан (legaldata.mn), эрх зүй сэтгүүл (numlawreview.mn) зэрэг олныг дурдаж болохоор байна. Дээр дурдсанчлан, цахим орчноос хууль тогтоомж, хууль зүйн судалгаа, хууль зүйн мэргэжлийн сэтгүүлийг уншин судалж болохын зэрэгцээ хууль зүйн мэргэжлийн үг хэллэгийг “Англи-Монгол, Монгол-Англи” хөрвүүлэн ашиглах хэлбэрээр нийтийн хүртээл болгосныг товч танилцуулъя. Энэ бол “Хууль зүйн цахим толь бичиг” буюу “lawdictionarу.mn” цахим хуудас юм аа. 2015 онд “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмээс “Хууль зүйн цахим толь бичиг боловсруулах төсөл” (ажил)-ыг санаачлан, “Англи-Монгол, Монгол-Англи” хэлнээ хууль зүйн мэргэжлийн үг хэллэг бүхий цахим толь бичгийг боловсруулан, хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьсон юм. Үүнийн үр дүнд, эрдэмтэн, судлаач, хууль зүйн мэргэжлийн орчуулагч, оюутан залуус хэн бүхэн ашиглах боломжтой “Хууль зүйн цахим толь бичиг” буюу lawdictionarу.mn хэрэглээнд нэвтэрлээ. Бид эх сурвалжийн хувьд BLACK’S LAW DICTIONARY-г ашигласны сацуу нэмэлтээр Монгол Улсын хуулиудын нэршил, холбогдох салбар эрх зүйн нэршил, тэдгээрийн нийтлэг хэрэглэддэг хууль зүйн нэр томьёо, хоршоо үг, үг хэллэг, холбоо үг зэргийг оруулан 20,000 орчим үгсийн сан бүхий “Англи-Монгол, Монгол-Англи” гэсэн хоёр хэлнээ хөрвүүлэн ашиглагдах байдлаар бүтээсэн. Мөн толь бичгийг зөөврийн тоног төхөөрөмж, интернэт сайт зэргээс хялбар ашиглах боломжтой бөгөөд хайлтын цонхноос үгээр хайлт хийх, цагаан толгойн үсгээр хайлт хийх гэсэн үйлдлүүдээр холбогдох үгийн утгыг жишээ, холбоо үг, хоршоо үгийн хамт сонгон ашиглаж болно. Түүнчлэн хэрэглэгчийн самбар дээрх хамгийн их хайгдсан үгээр тухайн хайлтын утгыг олж болно. Дашрамд дурдахад, lawdictionarу.mn нь хууль зүйн цахим толь бичиг анхны мэргэжлийн толь бичиг төдийгүй хууль зүйн шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй зэрэгцэн сайжрах онцлогтой юм. Энэхүү хэрэглээнд нэвтрүүлж буй хувилбар нь анхан шатны хөгжүүлэлт бөгөөд цаашид нэмж сайжруулан, хөгжүүлэхэд Хууль зүйн шинжлэх ухааныг сонирхон судлагч хэн бүхний дэмжлэг, туслалцаа авахад таатай байх болно. Та бүхэн lawdictionarу.mn цахим толь бичгийг ашиглан саналаа info@advocate.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
2017-12-02

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26