ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “ Цахим бодлогын түр хороо байгуулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрийн албаны үйл ажиллагааг сайжруулж олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай, үр өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийн бүх салбарын хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцаас эхлээд төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүх салбарт хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар улс орны хөгжлийн асуудлыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын концепцийг шинээр боловсруулахад Түр хорооны үйл ажиллагаа чиглэгдэж байгаа гэжээ. Цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгтэй гурван чиглэлээр тэмцэж байгаа бөгөөд 2016 онд 136 цахим гэмт хэрэг, 2017 онд 362 цахим гэмт хэрэг гарч байсан бол 2018 оны нэгдүгээр улиралд ийм төрлийн 86 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулиар гүтгэх гэмт хэргийг зөрчилд тооцон шалган шийдвэрлэх болсон тул энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналаа холбогдох газруудад хүргүүлжээ. Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүн долоон гишүүнтэй байхаар тогтоолын төсөлд тусгасан байна.
2018-05-03

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26