“КАМЕРЖУУЛАЛТ-2” УРАЛДААНЫ ХҮРЭЭНД 571 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН 2530 ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖЭЭ.
“КАМЕРЖУУЛАЛТ-2” УРАЛДААНЫ ХҮРЭЭНД 571 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН 2530 ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖЭЭ.
Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аюулгүй орчин иргэдийн оролцоо уриан дор “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан байна. Энэ удаагийн “Камержуулалт-2” болзолт уралдаанд аж ахуй нэгж, байгууллага гэсэн номинац оруулж өгснөөрөө өмнөх уралдаанаас онцлогтой юм. Болзолт уралдааны хүрээнд Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараас 334 удаагийн уулзалт зохион байгуулж, 28787 иргэд, аж ахуй нэгж, байгууллага хамрагдаж, 106 хороо, 644 аж ахуй нэгж байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 571.807.090 сая төгрөгийн 2530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд байршуулсан байна. Камерын стандарт, бүрдүүлэх материалын шаардлага хангасан 95 хороо, аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэн, цагдаагийн алба хаагчийн материалыг удирдамжид заасан хугацаанд хүлээн авч, НИТХ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байр эзлүүллээ.
2018-06-22

6

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01