БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, МАГАДЛАЛ ХИЙХ ДҮРЭМ ШИНЭЭР БАТЛАГДАА
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, МАГАДЛАЛ ХИЙХ ДҮРЭМ ШИНЭЭР БАТЛАГДАА
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм хүчингүй болсон юм. Энэхүү дүрмийг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангуулах, хуульд заасан үе шатны дагуу зураг төслийг боловсруулах, хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангах, зөвшилцөх болон зураг төсөлд магадлал хийх, баталгаажуулах, хадгалахтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөнө. Дүрмээр дараах харилцааг зохицуулсан. Үүнд: 1. Зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил 2. Зураг төсөл боловсруулах үе шат, үйл ажиллагаа 3. Зураг төслийг зөвшилцөх 4. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх 5. Барилга байгууламжийн зураг төслийг хадгалах
2018-08-20

51

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06