ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ИРГЭН СПОРТ КЛУБТ ХӨНГӨЛӨЛТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ИРГЭН СПОРТ КЛУБТ ХӨНГӨЛӨЛТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж нэмжээ. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж хуульчилсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хуулийн өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт нэмэгдсэн. Гэхдээ хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалтын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Одоогоор энэ журам батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдийн жагсаалт гаргах байх. Түүнээс нь сонгон шалгаруулалт явуулж тодорхой хэсгийг нь сонгоод, тухайн клубүүдэд тэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчилнэ гэсэн журам гарах ёстой. Түүний дараа иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Хуулийн энэхүү өөрчлөлт нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх боловч холбогдох журмыг баталсны дараа бодит ажил болох юм байна. Эх сурвалж: IKON.mn 2018 .11.28 өдөр
2018-11-28

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26