ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/821 дугаар тушаалаар “Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх” журмыг баталсан. Энэхүү журмын зорилго нь номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэд, алслагдсан нутаг дэвсгэрт оршин суугчдад мэдээллийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, уншигчдын хүрээг өргөжүүлэх, нийтийн уншлагыг дэмжихэд оршино. Уг журмыг Үндэсний болон төв, орон нутгийн нийтийн номын сан зөөврийн номын сангийн үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө. Зөөврийн номын сангийн үйлчилгээг биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй алслагдсан нутаг дэвсгэрт оршин суугч иргэн, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тусгай цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллагад байгаа уншигчдад хүргэнэ. Мөн энэ журмаар номын сангийн эрх, үүрэг, зөөврийн номын сангийн үйлчилгээ авагч иргэн, байгууллагын эрх үүргийг тусгаж өгсөн байна.
2019-02-18

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26