Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалт, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-г тус тус баталсан байна. Нэг. Түүхэн үйл явдлын ой: 1. Хүннү гүрэн байгуулагдсаны ой-жил бүрийн Цагаан сар-билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр; 2. Халх голын байлдааны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард; 3. Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард; 4. Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны ой-жил бүрийн 6 дугаар сард; 5. 1990 оны Ардчилсан хувьсгалын ой-жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр; 6. Ардчилсан сонгуулийн ой “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдөр; 7. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн ой-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр. Хоёр. Салбарын, зарим ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр: 1. Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 6-ны өдөр; 2. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр; 3. Усны болон цаг уурын өдөр- жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр; 4. Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр; 5. Дэлхийн театрын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдөр; 6. Дэлхийн ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр; 7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр; 8. Газрын харилцааны ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг; 9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гараг; 10. Газрын тосны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг; 11. Иргэний агаарын тээвэрчдийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг; 12. Олон улсын музейн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр; 13. Энхийг сахиулагчдын өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр; 14. Банкны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр; 15. Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Бямба гараг; 16. Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Ням гараг; 17. Онцгой байдлын албаны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр; 18. Хуульчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг; 19. Тамирчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг; 20. Тагнуулын байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын З-ны өдөр; 21. Хоршоологчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын эхний Ням гараг; 22. Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 19-ний өдөр; 23. Авто тээвэрчдийн өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь Ням гараг; 24. Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гараг; 25. Төмөр замчдын өдөр-жил бүр 8 дугаар сарын эхний Ням гараг; 26. Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр-жил бүр 8 дугаар сарын хоёр дахь Ням гараг; 27. Прокурорын албаны өдөр -жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр; 28. Эрчим хүчний ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 3 дахь Ням гараг; 29. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гараг; 30. Барилгачдын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын эхний Ням гараг; 31. Соёл, урлагийн ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг; 32. Үндэсний татварын ажилтны өдөр-жил бүр 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг; 33. Хилчдийн өдөр-жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдөр; 34. Ой модны салбарын ажилчдын өдөр-жил бүр 9 дүгээр сарын гурав дахь Ням гараг; 35. Дэлхийн энх тайвны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр; 36. Аялал, жуулчлалын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдөр; 37. Багш нарын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр; 38. Оюутны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр; 39. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь Ням гараг; 40. Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр -жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өөр; 41. Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр; 42. Гаалийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр; 43. Маркетеруудын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр; 44. Геологичдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь Ням гараг; 45. Авто замчдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 4 дэх Ням гараг; 46. Хөдөө аж ахуйн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь Ням гараг; 47. Улсын бүртгэлийн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдөр; 48. Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр; 49. Шинжлэх ухааны ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх Ням гараг; 50. Архивчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр; 51. Санхүү, эдийн засагчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг; 52. Худалдааны ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын З дахь Ням гараг; 53. Уурхайчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр; 54. Дипломат албаны өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр. Гурав. Бусад тэмдэглэлт өдөр: 1. Иргэний нийгмийн өдөр-жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр; 2. Наурызын баяр-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр; 3. Хөрс хамгаалах үндэсний өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг; 4. Үндэсний бичиг үсгийн баяр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг; 5. Хүмүүнлэгийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр; 6. Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гараг; 7. Мод тарих өдөр-жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь Бямба гараг; 8. Бурхан багшийн их дүйцсэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын арван тавны өдөр.