ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг 2019.07.09-ний өдөр өргөн барилаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх зөвлөлийн Ажлын хэсэг (2014 он), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /APG/ (2016 он), Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ зэрэг олон улсын байгууллагууд манай улсад үнэлгээ хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн сул тал, дутагдлыг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна. Эдгээр байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсчээ. “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төсөл 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгажээ. Үүнд: – Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах; – Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, террорист үйлдлийг таслан зогсоох; – Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн үндсийг тогтоох; – Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалтын үндсийг тогтоох. Мөн манай улсад хийгдсэн Эрсдэлийн үнэлгээгээр дээрх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэд хэдэн хүчин зйүлс байгааг гаргасан байна. Тухайлбал, – Гадаад террорист тэмцэгч болон шашны туйлширсан үзэл Монгол Улсад нэвтрэн орж ирэх эрсдэлтэй; – Террорист үйл ажиллагаа, үйлдэл хийхэд ашиглагдаж болзошгүй зэвсэг, хэрэгслийн хяналт сул; – Иргэдийг интернетийн сүлжээ ашиглан гадаадын террорист байгууллагын гишүүнээр элсүүлэх зам суваг хяналтгүй, чөлөөтэй; – Иргэдийн зүгээс хүчирхийлэл дагуулсан үзэл санаа, үйл ажиллагаанд автах эрсдэлтэй зэрэг нөхцөл байдал уг эрсдэлийг нэмэгдүүлж байна. http://www.parliament.mn/n/x6iy
2019-07-19

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26