МОНГОЛЧУУД БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗИЙН ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
МОНГОЛЧУУД БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗИЙН ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
МОНГОЛЧУУД БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗИЙН ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД 1. БНСУ-д зорчих визийн материал шалгах системийг сайжруулах тухай Санхүүгийн бодит чадавхыг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх -5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна. -Сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаар нотлохоор болов БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (Е-9) ажиллаж буй гэр бүл – Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана. Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах (9-р сарын 16-ны өдрөөс) – Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан ХУР системийг ашиглах (9-р сарын дундаас хэрэгжүүлэх) – ХУР системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ. 2. Хууль бус үйлдэлд авах арга хэмжээний тухай Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг чангатгах (9-р сарын 16-ны дотор) – ХУР мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгаж байна. (9-р сарын 16-ны өдөр) – Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа болгон сунгах Хууль бус үйлдэлд rap бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах (9-р сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлэх) -Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визийн брокеруудад авах захиргааны хариуцлагыг чангатгах. -2 болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдох тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх 3. Бусад өөрчлөлтүүдийн тухай Визийн материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлэх Олон удаагийн визийн нөхцөлийг нэмэгдүүлэх тухай (Бодлогын санал ) -Бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн Солонгос хэлний багш нар, тэдний гэр бүл.
2019-08-27

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26