ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙГ БАТАЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх, гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болохоор шинэчлэн зохицуулсан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хуулийн төслийн зүйл тус бүрийн талаар асуулт, санал байгаа эсэхийг тодруулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, түүнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэгийн дэгийн хуулийг шинэчилж байгаа ба уг хууль нь 14 бүлэг, 125 зүйлтэй юм. Шинэчилсэн найруулгаар шийдэрлэсэн онцгойлон тусгасан заалтыг хүргэж байна: – Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар буюу 39 гишүүнээс дээш босготойгоор батлах болсон. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэх бөгөөд хууль эцэслэн батлах хэлэлцүүлгийг бие даасан үе шат болгосон. Түүнчлэн долоо хоног бүрийн Баасан гарагийн 10.00 цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах, шаардлагатай бол хуралдаан даргалагч хуралдааны ирцийг харгалзан бусад өдөр, цагт санал хураалтыг явуулж болох зохицуулалтыг шинээр хуульчилсан. – Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь хуралдаанд хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр танилцуулдаг байх, мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан.
https://www.legalinfo.mn/law/details/15412?lawid=15412
2020-07-16
8
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ БАРИХ ГЭРЭЭГ УДАХГҮЙ БАЙГУУЛНА
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01