ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан байна. Тус журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.24-т заасан “Хүүхдийн төлөө сан” (цаашид “сан” гэх)-ийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн, сонгон шалгаруулж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажиллуулна. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 2 .3-т заасан дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар байна. Үүнд: – Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих; – Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах; – Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх. Сангийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээдээс зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах, сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 2 .3-т заасан арга хэмжээнээс бусад арга хэмжээнд дэмжлэг, урамшуулал, тусламж, хандив олгох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл 2021 оны 11 сарын 25-ны өдрийн №44 /1194/ дугаар
2021-12-03

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26