ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ГЭМТ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЛААР
“ГЭМТ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЛААР
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш даруй дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нэлээд ажил зохион байгуулсан ч практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, эрх зүйн хийдэл бүхий зохицуулалт цөөнгүй байгаагийн нэг нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх зохицуулалт юм. Тухайлбал, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэг болон хорих, зорчих эрхийг хязгаарлах ялтай зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь өнөөг хүртэл тодорхойгүй байсаар байна. Түүнчлэн тодорхой төрлийн зарим гэмт хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох шаардлага нийгэмд үүсээд байгаа билээ. Иймд дээр дурдсан асуудлыг судлах хэрэгцээ, шаардлагыг харгалзан Нээлттэй нийгэм форум байгууллагын захиалгаар судлаачид “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа: Тулгамдаж буй асуудал” сэдэвт судалгааг хийж, холбогдох санал, зөвлөмжүүдийг боловсруулжээ. Тус судалгаагаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой эрх зүйн зохицуулалтын ач холбогдол, онцлог, эл ойлголтын түүхэн уламжлал, гадаадын зарим орны гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байдлыг харьцуулан судлах, тус зохицуулалтыг практикт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн хийдэл, цаашид энэхүү зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлсэн байна. Эх сурвалж: Судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас үзнэ үү.
2022-02-25
10
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26