ХУУЛЬЧДЫН ФОРУМ “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, СОРИЛТ, БЭРХШЭЭЛ” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
ХУУЛЬЧДЫН ФОРУМ “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, СОРИЛТ, БЭРХШЭЭЛ” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Хуульчдын форум” нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг өсгөх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр билээ. Энэ удаагийн форум “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор зохион байгуулагдана. Форум 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар зочид буудал- “Их танхим”-д болох ба урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мөн уг форумд оролцсоноор хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцох юм. Эх сурвалж: Хуульчдын холбооны цахим хуудас https://www.mglbar.mn/news/4252
2022-09-30

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26