ЭЗБХ: “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ”” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ”
ЭЗБХ: “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ”” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ”
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2023.05.29-ний хуралдаж, “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16 санал дээр гишүүд 12 санал нэмж гаргасан тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр мэдээлж, нийт 28 зарчмын зөрүүтэй санал, мөн дэмжигдээгүй болон найруулгын шинжтэй тус бүр нэг санал гарсныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн талаар танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 30 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, 26 саналаар санал хураан, дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гүйцээн боловсруулахаар буцаагдсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэдгээр саналыг дэмжсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2023-06-05

8

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06