МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
“Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэлийн” хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны 09 дугээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болно. 4 дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын 4 дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг баталсан. Ажлын хэсгийн хурлаар экспоны үндсэн арга хэмжээ болох Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, Үзэсгэлэн худалдаа, хурал, форум, соёлын солилцооны төлөвлөгөөгүүндийг эцэслэх талаар хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор 3 дэд ажлын хэсгийг байгуулах, дэд ажлын хэсэг холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, түүнчлэн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ болон 500 аж ахуйн нэгжийн оролцоог ханган ажиллахад анхаарах, үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх ажлыг зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцлээ.
2023-08-04

6

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06