МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА АНУ-ЫН ПАТЕНТ, БАРААНЫ ТЭМДГИЙН ГАЗАРТАЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА АНУ-ЫН ПАТЕНТ, БАРААНЫ ТЭМДГИЙН ГАЗАРТАЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Монгол Улсын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, АНУ-ын талаас АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын дарга Катерин Видал нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд инновац, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, оюуны өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэсэн уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, оюуны өмчийг олон нийтэд сурталчлах, патент, барааны тэмдгийн шинжээчдийг сургах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэргээр талууд ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллана. Дашрамд дурдахад АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 190 гаруй улс орнуудаас хамгийн том байгууллагад тооцогддог. 13,000 гаруй албан хаагчтай, жилийн дөрвөн тэрбум гаруй ам.долларын төсөвтэйгөөр бизнес эрхлэлт, инновац, бүтээлч байдлыг урамшуулах, хамгаалахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг байгууллага аж.
https://www.ipom.gov.mn/mn
2023-08-11

12

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06