ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.10.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээгээр баталгаажсан байдаг. Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлдэл юм. Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах асуудалд тухайн шийдвэр гаргаж буй шүүх эрх мэдэлтний хандлагаас шалтгаалж байгаа тал ажиглагддаг. Тиймээс баривчлах үйл ажиллагааг илүү тодорхой хуульчлан зааж, хүний эрхийг хангах нь зүйтэй гэж манай улсад ажиллаж буй олон улсын хүний эрхийн байгууллагууд дүгнэлт хийж ирсэн. Сэжигтэн, яллагдагч байсан ч эрхээ хангуулахын тулд хамгаалагдах ёстой гэсэн байр сууринаас энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна гэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхад энэ хуулийн шинэчлэл чухал гэж үзэж байна. Тухайлбал, гэрчийн мэдүүлгийг ямар төвшинд авч үзэх асуудлыг хүний эрхийг хангах хүрээнд шийдэж, хуулийн төслийг сайн ярилцах хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэг илрүүлэхийн тулд нотлох баримтыг цуглуулдаг арга нь зарим талаар айлган сүрдүүлэлт болчихоод байна. Бусдын мэдүүлгийг үндэслэж, хэрэг үүсгэдэг асуудлыг цэгцлэх ёстой. Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжигдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
2023-10-30

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26