ТАТВАРЫН СУУРЬ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
ТАТВАРЫН СУУРЬ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсэг 2023.11.24-ний өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хоёр дахь удаагаа хуралдаж энэ удаа Ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар татварын хуулийн эрх зүйн орчныг сайжруулах, татварын шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо болон даатгал, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан, татварын орчны талаар санал солилцов. Ажлын хэсэг ийнхүү цуврал уулзалтуудыг салбар тус бүрээр хийх бөгөөд татвар төлөгчидтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ач холбогдол бүхий арга хэмжээ аван ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2023-12-01

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26