НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Ниймийн бодлогын байнгын хорооны (2023.12.19) хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг хийжээ. Тус танилцуулгад, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 51, найруулгын гурван багц санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 10 санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн талаар дурдаж, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн хоёр саналыг Ажлын хэсгийн хуралдаанаар хэрхэн шийдвэрлэсэн талаар онцолжээ. Үүний нэг нь, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарчмыг тусгасан төслийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д заасан тэгш, хүртээмжтэй, чанартай байх гэсэн зарчмуудыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тусдаа заалт болгож, мөн жендерийн эрх тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг төсөлд шинээр нэмсэн байна. Мөн, төслийн тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг “халдварт”, “халдварт бус” гэсэн хоёр тусдаа заалт болгон салгахаар томъёолсон байна. Түүнчлэн, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны судалгааны үр дүн нотолгоонд суурилан зохион байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн саналуудыг нэмж, төслийг эцэслэн боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Мөн хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасныг долдугаар сарын 1-нээс болгож хойшлуулахгүй бол наана хийгдэх бэлтгэл ажлууд амжихгүй гэсэн саналыг хэлсэн юм. Түүнчлэн, хуулийн гол агуулга биеэ эрүүл байлгахын төлөө спортоор хичээллэдэг, эрүүл байдаг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоондоо хамрагддаг иргэд рүү чиглэх ёстойг онцолсон юм.
2023-12-22

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26