СУРАГЧДЫН ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМРАЛТЫГ ӨӨРЧИЛЖ, ДОЛОО ХОНОГООР СУНГАВ
СУРАГЧДЫН ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМРАЛТЫГ ӨӨРЧИЛЖ, ДОЛОО ХОНОГООР СУНГАВ
Шинэ хичээлийн жилийн бүтцийн өөрчлөлт 2025 оны есдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд сургуулийн үйл ажиллагааг сайн төлөвлөж, бэлтгэл ажлыг хангах юм байна. 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байх бөгөөд өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж, зургаадугаар сард долоо хоног сунаж хичээллэхээр болжээ. Тодруулбал, бага ангийн хичээл арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхэлнэ. Харин дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно. Тэгвэл ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс цахимаар долоо хоног хичээллэж, үндсэн амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 26-нд орохоор зохицуулжээ. Хөдөө, орон нутаг арванхоёрдугаар сард эхлэх амралт нь бага сургууль 35, дунд, ахлах 28 хоног амрах бөгөөд ахлах ангийнхан долоо хоног цахимаар хичээллэх юм. Ингэхдээ дөрөвдүгээр сард мал төллөх үеэр нэг долоо хоног илүү амраах ажээ. Ирэх жилийн цагаан сарын амралтын тухайд хэрхэн эдлүүлэх, сунгах талаар Засгийн газар хуулийн төслөө өргөн барьсны дараа Бүх нийтээр амрах амралтын өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтаар зохицуулах юм байна. Энэхүү шинэ бүтцийн өөрчлөлтийг Боловсролын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Боловсролын газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.
2025-02-28

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26