ХОРВАТЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ХОРВАТЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хорватын парламентын гишүүн, тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга, Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын хоорондын харилцааг өргөжүүлэх, парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг боловсрол, эдийн засаг, соёл, батлан хамгаалах болон залуучуудын солилцооны чиглэлд гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Хорватын талаас оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар дурдаад, Монголын ардчиллын хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорват Улсын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломжийн талаар ярилцсан. Түүнчлэн талууд парламент хоорондын шууд харилцаа, харилцан айлчлал, боловсрол, судалгаа, энхийг сахиулах ажиллагаа болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цаашид үр дүнтэйгээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
2025-06-12

15

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06