ХОЁР ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ
ХОЁР ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ
2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийсэн тухай мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар нийтэлжээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй, Монголын “гуравдагч хөрш” бөгөөд Тусгай стратегийн дотно түнш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын Их Хурлын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Японы Засгийн газар болон ард түмнээс үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга шинээр бүрэлдсэн парламентын баримталж буй “Гурван төгөлдөршил” бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийн стратегийг танилцуулсан байна. Түүнчлэн 2026 онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд УИХ-аас Олон Улсын Парламентын Холбооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаар зөвлөх байгууллага байгуулах санаачилга гаргаж буйг дурдаж, Японы парламент уг санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
2025-08-01

15

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06