ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДЭЭРДҮҮЛЖ, АЖИЛ МЭРГЭЖЛЭЭ ЧӨЛӨӨТЭЙ СОНГОХ ЭРХИЙГ ХАНГАВ
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДЭЭРДҮҮЛЖ, АЖИЛ МЭРГЭЖЛЭЭ ЧӨЛӨӨТЭЙ СОНГОХ ЭРХИЙГ ХАНГАВ
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3-т өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил болон хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад оруулахаас татгалзахаар заасан. Энэ зохицуулалт нь өмгөөлөгчийн эрх авах шалгалтад оролцох хуульч шалгалтад бүртгүүлэхдээ дээр дурдсан ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, шалгалтадаа тэнцээгүй тохиолдолд ажлын байргүй болох эрсдэлийг үүсгэсэн байна. Иймд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад хуульч бүртгүүлэхдээ ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байсан Өмгөөллийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болголоо. Уг хууль батлагдснаар хуульч эрхэлж байгаа ажил, албан тушаалаасаа хамааралгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад орох боломжтой болж, хуульчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн юм. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хэрэгжиж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025-08-29

16

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06