ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуульд зааснаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй; 4. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 5. Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 6. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21