УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ БУЦААН АВАХ ТУХАЙ
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ БУЦААН АВАХ ТУХАЙ
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс дараах тохиолдлууд ад буцаан олгоно. Үүнд : -Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан; -Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан; -Давж заалдах буюу хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө түүнээсээ татгалзвал; -Давж заалдах болон хяналтын шатны шүүх таны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас гомдол гаргахдаа төлсөн хэмжээгээр; -Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгоно . Улсын тэмдэгийн хураамжийг буцаан авхад дараах баримтыг бүрдүүлэн тэмдэгтйн хураамж төлсөн харъяа дүүргийн татварын албанд хандана. Аж ахуйн нэгж байгууллагын тухайд: -Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох заалт бүхий заалт бүхий шүүгчийн захирамж /Эх хувь эсвэл хуулбар үнэн дардас дарсан байх/ -Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. -Мөнгө төлсөн баримт /эх хувь/ -Албан бичиг * Албан бичигт аль шүүхийн ямар шийдвэр, захирамжаар улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан авах тухай болон төлбөрийг буцаан авах банкны нэр, дансны дугаартыг тодорхой бичнэ. / улсын тэмдэгийн хураамжийг буцаан авах данс нь зөвхөн тухай аж ахуйн нэгжийн данс байна / Хувь хүний тухай: -Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох заалт бүхий заалт бүхий шүүгчийн захирамж /Эх хувь эсвэл хуулбар үнэн дардас дарсан байх/ -Иргэний үнэмлэхний хуулбар -Мөнгө төлсөн баримт /эх хувь/ -Өргөдөл * Өргөдөлд аль шүүхийн ямар шийдвэр, захирамжаар улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан авах тухай болон төлбөрийг буцаан авах банкны нэр, дансны дугаартыг тодорхой бичнэ. / улсын тэмдэгийн хураамжийг буцаан авах данс нь зөвхөн тухай иргэний өөрийн данс байна /
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28