ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ 2017.03.01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЭРЭГЖИНЭ
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ 2017.03.01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЭРЭГЖИНЭ
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн зохицуулалттай холбоотой мэдээлэл: Барьцаа нь хуульд зааснаар эсхүл сонирхогч талууд гэрээ байгуулснаар үүсэх ба барьцаалагч, барьцаалуулагч талууд нь иргэн, хуулийн этгээд байж болно. Хуульд зааснаар барьцааны зүйл нь иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө байж болно. Барьцааны эрхийн баталгаажилт нь барьцааны зүйлийг эзэмшилдээ авснаар, барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр, эсхүл барьцааны зүйлийг хяналтдаа авснаар баталгаажна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэж, бүртгэлийн дугаар олгох бөгөөд барьцааны мэдэгдлийг барьцаалагч эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ. Барьцааны мэдэгдлийн бүртгэл нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, барьцааны эрхийн дараалал тогтоох зорилготой бөгөөд сонирхогч этгээд барьцааны гэрээний агуулгын талаар барьцаалагч, эсхүл барьцаалуулагчаас тодруулга хүсч болно. Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр авах бөгөөд барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно. Тус цахим мэдээллийн сан нь барьцааны талаар мэдээлэл авах, хайлт хийхэд олон нийтэд нээлттэй байх бөгөөд цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд ингэж бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно. Дэлгэрэнгүйг: http://nli.gov.mn/хөдлөх-эд-хөрөнгө-болон-эдрө-2/ийн-бус-хө
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02