ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХЭЛБЭР
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХЭЛБЭР
Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно. Дээрх баримтад үндсэлэн татварын алба нь татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх бөгөөд татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө: Үүнд: Ногдуулсан татварыг хорогдуулах; Татварын хувь, хэмжээг бууруулах; Тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх; Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх; Татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх; Хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт. Хэрэв хуульд заасан хугацаанд татварын тайлан, татварын хяналт шалгалтад шаардлагатай материалыг ирүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02