АШИГТ МАЛТМАЛЫГ БАЯЖУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
АШИГТ МАЛТМАЛЫГ БАЯЖУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар А/155, А/132 тушаалаар “Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” шинэчлэн батлагдлаа. Уг дүрмээр Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулдаг эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллага, үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллагсад энэ дүрмийг дагаж мөрдөнө. Энэ дүрмийн заалтыг зөрчсөн ажилтан, үүрэг даалгавар өгсөн болон геологи, уул уурхайн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагаас зогсоосон ажлыг дур мэдэн явуулсан удирдах болон инженер техникийн ажилтныг дүрмийн заалт зөрчсөнд тооцно. Дүрмийн заалтыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.
https://www.legalinfo.mn/annex/details/11086?lawid=15445
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02