ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 05-р сарын 7-ны өдрөөс батлагдсан бөгөөд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдөр буюу 2020 оны 06-р сарын 30-наас эхлэн дагаж мөрдөж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах ба уг хуулийн төсөл нь 7 бүлэг, 25 зүйлтэй байх бөгөөд доор дурдсан хамрах хүрээтэй байна. Үүнд: Нийтлэг үндэслэлийг заасан нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд шаардагдах 25 төрлийн нэр томьёог тодорхойлсон; Хоёрдугаар бүлэгт хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах 15 зарчмыг тодорхойлсон бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрлүүдийг ангилж, системчилсэн; Гуравдугаар бүлэгт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бүхэлд нь авч үзэж, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулсан; Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, боловсруулахад тавигдах шаардлага, баримт бичгийн цаглавар, тэдгээрийн санхүүжилт болон хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг төслийн дөрөвдүгээр бүлэгт тусгасан; Тавдугаар бүлэгт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилго, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат болон тус үйл ажиллагааг хариуцах субъектийг тодорхойлсон; Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, батлагдсан нийт баримт бичгийг хэвлэн нийтлэх, тэдгээрийг мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх зэрэг асуудлыг зургаадугаар бүлэгт зохицуулсан; Долоодугаар бүлэгт хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, эрх бүхий албан тушаалтныг огцруулах үндэслэл зэргийг тус тус зохицуулсан.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02