ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ХУУЛИЙН ПОЗИТИВИЗМЫН ТАЛААРХ ЗАРИМ ОЙЛГОЛТ
ХУУЛИЙН ПОЗИТИВИЗМЫН ТАЛААРХ ЗАРИМ ОЙЛГОЛТ
Хуулийн позитивизм нь жам ёсны онолыг шүүмжилж үүссэн байдаг. Энэ онолын үндэслэгчдийн нэг төлөөлөл бол Английн философич Жон Остин (1790-1859) юм. Тэрээр анх удаа хуулийн позитивизмын онолын үндсийг боловсруулсан байдаг. Остин “тушаал” (command)-ыг онолынхоо үндэс болгосон юм. Бүх хууль тушаал юм, хууль ямар нэг захирах хэлбэргүй байсан ч тушаалын юм гэж тэрээр баталжээ. Хууль бол нийгмийн хяналтын албадлагын арга. Тэр захирамж өгч байгаа хүнээсээ анхаарал мөн дуулгавартай байхыг шаарддаг. Остины тодорхойлсоноор тушаал гэдэг нь нэгдүгээрт өөрийн хүслийг тэмдэглэх явдал, хоёрдугаарт энэ хүслийг хангаагүйн төлөө хор уршиг тарих чадвар юм. Тэрээр энэ боломжит хор уршигийг санкц буюу шийтгэл, цээрлэл гэсэн байна. Түүний үзлээр тушаал авсан хүн тушаалыг биелүүлэх ёстой, үүрэгтэй юм. Хэрэв тушаал авсан хүн тушаалыг гүйцэтгээгүйн төлөө тушаал өгөгчид шийтгэл оногдуулах ямар ч боломж байхгүй тохиолдолд шийтгэлээс ов заль, арга мэхээр мултарсан хүн хариуцлагаас чөлөөлөгдөх болж байна гэж үү? Дээрх бэрхшээлээс гарах арга замыг XX зууны хуулийн позитивизмын онолчдын нэг Ханс Кельзен (1881-1973) тушаалын статусыг олж авах хүсэлт хүргэдэг ганц нөхцөл нь энэ хүсэлд “хуулийн хариуцлага тогтоох” гэсэн үндэслэлээрээ илэрхийлсэн байдаг. Х.Кельзен “шийтгэдэг” ба “хасдаг” гэсэн хуулийн хоёр хариуцлагыг ялгасан. “Шийтгэдэг” хуулийн хариуцлага нь эрүүгийн хэрэгт холбогдуулан төрийн зүгээс шийтгэх явдал, “Хасдаг” хуулийн хариуцлага нь төрийн зүгээс таны үйл ажиллагааг албан ёсоор зогсоох явдал юм гэжээ.
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29 …
2025-07-28