ЦАГИЙН АЖИЛТАНТАЙ ЯМАР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ВЭ
ЦАГИЙН АЖИЛТАНТАЙ ЯМАР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ВЭ
Цагийн ажилтан ажил олгогч хоёрын хооронд үүсдэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны тухай мэдээлэл бэлтгэлээ. Цагийн ажилтан гэдэг нь ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтан юм. Цагийн ажилтан ажил олгогч хоёрын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулагддаг. Цагийн ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажлын бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ. Ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана: – ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг; – ажил үүрэг гүйцэтгэх байршил; – цалин хөлсний хэмжээ; – хөдөлмөрийн нөхцөл. Дараах нөхцөлийг нэмж тусгаж болно: – ажил, амралтын цаг; – цалин хөлс олгох журам; – хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл; – хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам; – ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага, долоо хоногт, эсхүл сард ажиллах нийт цаг, ажил эхлэх, дуусах цагийг тусгайлан тохирно. Мөн ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно. Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгож болно.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21