Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог илүү шударга, өрсөлдөх чадвартай, бизнес, технологийг дэмжсэн өөрчлөлтүүдийг тусгажээ.
Тухайлбал Технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ. Үүнд хиймэл оюун ухаан (AI), дата төвийн тоног төхөөрөмжид 3 жилийн хугацаанд түргэвчилсэн элэгдэл тооцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ виртуал бус мэдээллийн технологийн компаниудын тодорхой төрлийн орлогыг татвараас чөлөөлөх юм.
Татварын тайлагнал, төлбөрийн хугацааг уян хатан болгов. Сар бүрийн тайлан гаргах, татвар төлөхтэй холбоотой хугацааг тодорхой өдрөөр бус тухайн сарын “сүүлийн өдөр”-өөр тогтоохоор өөрчилжээ.
Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ. Өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац бүтээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн сар бүрийн 10, 20, 25-ны өдөртэй холбоотой хугацааны зохицуулалтыг илүү ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгож, татвар төлөгчийн үүргээ биелүүлэх нөхцөл сайжрах юм гэжээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/77957/
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар