“ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТАРНА
“ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТАРНА

2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяматай уулзаж, Монгол, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн бол Япон Улсын талаас “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн 2027 онд тохиох Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд бэхжүүлэх талаар санал нэгдсэн байна.

Түүнчлэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцжээ.

Уулзалтын төгсгөлд 2026 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Япон Улсаас төлөөлөл оролцуулах асуудлыг хөндөж, хоёр талын парламентын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/77953/

2026-08-21

0

Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02