“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА

Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олгох үйл ажиллагаа, зээлийн эрсдэлийн удирдлага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон финтек зээлийн үйлчилгээнд тавигдах үндсэн шаардлагыг тогтооно.

Гол зохицуулалт:
• ББСБ нь зээлийг судлах, шийдвэрлэх, олгох, эргэн төлөлтийг хянах дотоод журамтай байна;
• Зээлийн хүү, шимтгэл, хураамж, хугацаа, эрсдэлийн удирдлага тодорхой байна;
• Зээл олгохдоо харилцагчийн орлого, бусад зээл, төлбөрийн үүрэг болон зээлээ эргэн төлөх чадварыг харгалзана;
• Зээл олгохоос татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг харилцагчид мэдэгдэнэ;
• Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 55 хувиас хэтрэхгүй байна;
• Автомашин барьцаалсан болон худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байна;
• Финтек зээлийн үйлчилгээ нь мэдээллийн аюулгүй байдал, харилцагчийг таньж баталгаажуулах, зээлийн эрхийг автомат тооцоолох зэрэг тусгай шаардлагыг хангасан байна;
• Зээлийн мэдээллийг тогтоосон журмын дагуу Зээлийн мэдээллийн санд тухай бүр мэдээлнэ;
• ББСБ нь харилцагчийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, гомдол маргааныг шийдвэрлэх зохицуулалттай байна.

Хэрэглэгчийн хувьд анхаарах гол зүйл
Хэрэглээний зээл авах үед ББСБ таны орлого болон бусад зээлийн сарын төлбөрийг харгалзан зээл төлөх чадварыг тооцно. Өр, орлогын харьцааг тооцохдоо үндсэн болон хамтран зээлдэгчийн орлого, бусад зээлийн төлбөрийг харгалзан үздэг бөгөөд орлогыг үндсэндээ сүүлийн 6 сарын дундаж орлогоор тооцно.

Товчхондоо:
Энэхүү журам нь ББСБ-ын зээлийн үйл ажиллагааг хариуцлагатай, эрсдэл багатай, ил тод явуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөн финтек зээлийн үйлчилгээнд тавигдах шаардлагыг тогтоох зорилготой байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17438385329032

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28