УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /20206.09.08/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд төсвийн тодотголын төсөлд стратегийн зарим бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан нь хэдий хугацааны нөөц болохыг, энэ нь эргээд инфляцид хэр нөлөөлөхийг, Малчны тухай хуулийг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт хөрөнгө суулгахад Засгийн газар ямар байр суурь баримталсан талаар тодруулж, мөн байгаль орчин болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвөөс хэмнэлтийн жагсаалтад багтаж хасагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд суулгасан эсэх, малын эрүүл мэндийг сайжруулах хүрээнд вакцины төсвийг танасан эсэх зэрэг асуудлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/78027/
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар