АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД 32-50 МЯНГАН АЙЛЫГ ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ ТОГТООЛ БАТАЛЛАА
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД 32-50 МЯНГАН АЙЛЫГ ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ ТОГТООЛ БАТАЛЛАА
2025 оны 3-р сарын 19-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол”-ыг баталлаа. Нийслэлд 200 мянга гаруй айлд хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байгаа юм. Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэх 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүд хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр болсон. Хийн түлшинд шилжвэл 2025 оны есдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Бүх яам агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс гэр хорооллуудыг бүсчлэн яамдад хариуцуулж айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллуулахаар тогтоолд заасан. Мөн айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, стандартад нийцүүлэх ажилд төрийн цэргийн байгууллагуудыг оролцуулна. Бас төрийн өмчит компаниуд энэ ажилд дэмжлэг үзүүлнэ” хэмээв. Монгол Улсын хийн түлшний жилийн хэрэглээ 46 мянган тонн байдаг аж. Тэгвэл 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлснээр 100 мянган тонн болж өсөх тооцоолол гарсан байна. Тиймээс хийн түлш импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний төсөл дээр боловсруулж байгааг онцоллоо.
2025-03-27

15

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01