ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ БАТАЛЛАА
ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2025.03.06-ны өдрийн 121-р Тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газрын Нэгдмэл Сангийн Удирдлагын Нэгдсэн Цахим Системийн Үйл Ажиллагааны Журам”-ыг баталлаа. Энэхүү журмаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Мэдээллийн систем нь дараах чиглэлийн дэд системүүдээс бүрдэнэ. Үүнд: – газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн систем; – газрын кадастрын систем; – газрын төлбөр, татвар, үнэлгээний систем; – газрын мониторингийн систем; – хот байгуулалтын кадастрын систем; – газрын биржийн систем; – геодези, зураг зүйн систем; – хаягийн мэдээллийн систем; – газрын нэгдмэл сангийн систем. Мэдээллийн системээр Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хаягжуулалтын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан журмын хүрээнд холбогдох үйл ажиллагааны мэдээллийг бүртгэж, баталгаажуулна.
2025-05-19

13

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26