АГААРЫН БОХИРДОЛ-ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД (АМЬД ЯВАХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ) СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ
АГААРЫН БОХИРДОЛ-ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД (АМЬД ЯВАХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ) СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ
Агаарын бохирдол, хүн амын эрүүл мэндийн асуудлаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачид агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар судалгааны дүнгээ танилцууллаа. Доктор А.Энхжаргал 1990 оноос хойших Монгол Улс болон олон улсын судалгааны үр дүнг танилцуулж, агаарын бохирдол нь амьсгалын замын өвчин, дархлалын систем, зүрх судасны өвчин, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Доктор Б.Жаргалсайхан түүхий нүүрсний хэрэглээний үед өвлийн улиралд PM2.5, CO, SO2 зэрэг бохирдуулагч бодисууд нэмэгдэж, жирэмсэн эх, урагт хортой нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоосныг дурдав. Хэлэлцүүлгийн үеэр сайжруулсан түлшний стандартын хяналт, цахилгаан халаагуурт шилжих бодлогын шаардлага, эрүүл мэндийн салбарын судалгаа, төсвийг нэмэгдүүлэх, утааны улиралд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд агаарын бохирдол нь үндсэн хуульд заасан иргэний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг онцлон, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг дурдав. Хуралдаан даргалагч хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.
2025-01-23

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26