АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЭР БАТЛАГДЛАА
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЭР БАТЛАГДЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 сарын 13-ны өдрийн А/28 тоот тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсан байна. Сонгон шалгаруулалтын урилга: Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ. Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх бичиг баримт: 1. Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан сонгон шалгаруулалтад оролцогчийн албан ёсны тодорхойлолт; 2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 3. Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт; 4. Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг шилжүүлсэн баримт; 5. Тухайн талбайд гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төрөл, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв хэрэгжүүлэх төлөвлөгөөний санал; 6. Геологи, хайгуул, байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжийн жагсаалт (техник, тоног төхөөрөмжийн эзэмшигчийг нотолсон гэрчилгээ, паспорт болон бусад баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна); 7. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал; 8. Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө; 9. Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан талбайн байршил, түүний булангийн цэгүүд бүхий талбайн зураг; 10. Үйлчилгээний хөлс төлсөн баримт; 11. Улсын бүртгэлийн байгууллагад хамгийн сүүлийн байдлаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн дүрэм. Босго үнэ: Сонгон шалгаруулалтын талбайн босго үнэ 2240 төг/га, хэрэв эрдсийн хуримтлал бүхий талбай бол 4500 төг/га байхаар тус тус тооцох бөгөөд тухайн зарлагдсан талбайн хэмжээнд дүйцэх мөнгөн дүнг “босго үнэ” гэнэ. Техникийн саналыг үнэлэх: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн санал нь албан ёсны тооцоо, судалгаан дээр суурилсан, хэрэгжих боломжтой, бодитой ажил, үйлчилгээг төлөвлөсөн эсэхийг харгалзан техникийн саналыг үнэлэх бөгөөд техникийн онооны үнэлгээг нийт үнэлгээний 55 хүртэл хувьд нь өгнө. Комисс нь техникийн саналыг ажлын 5 өдөрт багтаан үнэлэх ба доорх шалгуур үзүүлэлтээр үнэлгээг өгнө. Үүнд: 1. Геологи, хайгуулын ажлын арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, өмнөх судалгааны материалыг судалсан байдал; 2. Байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, ажлын нэр төрөл, түүнд зарцуулах зардлын хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа; 3. Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө; 4. .Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадвар; 5. Геологи, хайгуулын ажлын болон үйл ажиллагааны туршлага; 6. Төсөлд ажиллах, үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал. Үнийн саналыг үнэлэх: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналд үнэлгээ өгөхдөө хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 45 (дөчин тав) оноог шууд өгнө. Бусад оролцогчдын тухайд ирүүлсэн үнэ тус бүрийг хамгийн өндөр үнийн саналтай харьцуулах хэлбэрээр оноог доор дурдсан томъёог ашиглан тооцоолно. оролцогчийн үнийн санал Оролцогчдын оноо = ———————————— x 45 хамгийн өндөр үнийн санал
2018-03-19

11

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01