БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан хуулийн төслийн танилцуулгыг хийсэн ба Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж, 2015 оныг хүртэл нийт дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд байгалийн ургамал түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг зохицуулах, түүнчлэн Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн хийдэл, давхардлыг арилгаж, шинээр батлагдсан Генетик нөөцийн тухай хуультай уялдуулахаас гадна байгалийн ургамлыг тарималжуулж, үйлдвэрлэлд ашиглах, ургамлын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Анандбазар, Улсын Их Хурлын Ж.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, байгалийн ургамлаар эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцжээ.
2022-11-07

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26