БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Cанхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар тогтоолын хавсралтаар “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталлаа. Энэхүү журмын зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлох, гадаад валютын арилжааны мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, гадаад валютын арилжаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээ авахад оршино. Журмаар гадаад валютын арилжаа эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлага болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулсан байна. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.12 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож байгаа юм.
2020-08-10

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26