БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАН ТУХАЙ
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАН ТУХАЙ
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, зааврыг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар шинэчлэн баталсан байна. Тус журмаар Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлох, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, хүсэлт бүртгэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Тус журам батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар батлах тухай” 409 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Батлагдсан журмыг Санхүүгийн зохицуулах хорооны албаны ёсны цахим хуудас http://www.frc.mn/djza/id/4941-нд орж үзнэ үү.
2016-04-22

9

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06